logo
Эрүүл мэндийн яаманд хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна

Эрүүл мэндийн яаманд хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна

2022/03/04

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 тушаалаар байгуулагдсан Хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна.

Хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилт болон Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилт, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлт сонсох, дэмжлэг үзүүлж холбогдох санал, дүгнэлт боловсруулах зорилготой юм гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш