Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд, одон медаль гардуулж байна.
Үүнд,
- Бүжгийн спортын өндөр зэрэглэлийн 200 гаруй тамирчныг бэлтгэн бүжгийн спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байранд дөрвөн удаа шалгарч байсан “Мүүн дэнс энтертайнмент” ХХК-ийн ерөнхий захирал, бүжгийн спортын багш, дасгалжуулагч, Очирхүүгийн Саранхүүг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор,
- “Мишель Амазонка” ХХК-ийн захирал Чойгаалаагийн Мөнхжаргал Алтан гадас одонгоор,
- Хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар гаргаж, мэдлэг туршлагаа дайчлан үр бүтээлтэй ажилласан "LE BEAUTIQUE" шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Бадамцэцэг нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.