logo
Зөвшөөрөлгүй гараажуудыг буулгаж эхэллээ

Зөвшөөрөлгүй гараажуудыг буулгаж эхэллээ

2022/03/16
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, Онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гараажуудыг буулган, газар чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ.
 
Нийслэлийн хэмжээнд 188 байршилд 4860 гарааж буулгаж газрын зөрчил арилгахаар төлөвлөөд байна гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш