logo
Энэ жил 72 080 хүн байнгын ажлын байртай болжээ

Энэ жил 72 080 хүн байнгын ажлын байртай болжээ

2011/12/21
Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 72 080  хүн шинээр ажилтай болжээ. Нийт ажилд орсон хүний 31 326 нь эмэгтэйчүүд байна.
    Баруун бүсийн аймгуудад 9 488, хангайн бүсэд 12 325, төвийн бүсэд 11 869, зүүн бүсэд 5 293 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 33 105 хүн шинээр байнгын ажилд оржээ. Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт тус бүр 5000-5880 хүн шинээр ажлын байртай болсон байна.
    Баян-Өлгий аймаг 2305 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол хангайн бүсэд Архангай аймаг 2382, төвийн бүсэд Сэлэнгэ аймаг 2452, зүүн бүсэд Дорнод аймаг 2288 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. 
    Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 13142 нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна.
Тэгвэл барилгын салбарт 12 896 хүн, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 8733, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 691, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7242 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш