logo
Орчуулгын уралдаан дуусахад 12 хоног үлдлээ

Орчуулгын уралдаан дуусахад 12 хоног үлдлээ

2022/03/29

Монголын Орчуулагчдын Эвлэлээс шилдэг өгүүллэгийн орчуулгын уралдаан зарлаад багагүй хугацаа өнгөрч байна.

Уралдааны зорилго: Утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу халааг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд оршино.

Уралдааны хамрах хүрээ: Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхолтой бүхий л насны оролцогчид дэлхийн утга зохиолын сор болсон үргэлжилсэн үгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулж оролцоно.

Уралдаанд оролцогчид тавих шаардлага: Нэг орчуулагч хоёроос илүүгүй бүтээлээр оролцож болохоос гадна сонгосон өгүүллэг нь урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байна.

Уралдааны шалгаруулалт

Нэгдүгээр байр -1. Өргөмжлөл, 1,0 сая төг.

Хоёрдугаар байр -1. Өргөмжлөл, 500 мянган төг.

Гуравдугаар байр -1. Өргөмжлөл, 300 мянган төг.

Тусгай шагнал - 3. Өргөмжлөл, мөнгөн шагнал

Бүтээл хүлээн авах хугацаа: 2022 оны  4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл явагдана. Орчуулгын бүтээлийг  МОЭ-ийн  mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна.

Лавлах дугаар: 94777950
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш