Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн Турк улсын эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв хот болох Истанбул хот руу Боинг 767-300ER агаарын хөлгөөр ШУУД нислэг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
Тус нислэг нь 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Лхагва гарагт хийгдэх бөгөөд Улаанбаатар хотоос 9 орчим цаг нисээд Истанбул хотод хүрэх юм.
Нислэгийн суудал хязгаартай тул та эрт захиалгаа өгөөрэй.
Суудал захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 авна уу.
![11-21 МИАТ компанийн Туркийн нийслэл Истанбул хот руу Лхагва гариг бүрт шууд нислэг хийж эхэлнэ](https://updown.mn/wp-content/uploads/2022/03/11-21.jpg)