Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
· Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Нэгдсэн Үндэстний байгууллагын Онцгой байдлын тусламжийн төв сангаас тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид Монгол Улсын Засгийн газраас хандивлах 200.000 америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад Б.Жавхланд зөвшөөрлөө.
· Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.