Геодези, усны барилга, байгууламжийн газар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний худгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэхүү ажлын хүрээнд шүүрт болон үзлэгийн худгийг таглах, эвдэрч муудсан, цөмөрсөн хэсгийг нөхөх зэргээр тухай бүрд нь шуурхай засварлаж, нөхөн сэргээлтийг хийж байна.
Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 25-р хороо Нарны замын такси зогсоолын эвдэрсэн хэсэгт дан шүүр тавин гагнаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын хэмжээнд дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:
-Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг
-Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ
-Өргөлтийн насос станц
-Мониторингийн цооногийн ашиглалт, засвар арчлалт
-Өндөржилт төлөвлөлтийг мөрдүүлж, инженерийн зураг төсөл зөвшилцөх зэрэг үндсэн таван чиглэлийн ажил үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Тус байгууллагын шуурхай удирдлагын алба 24 цагаар ажилладаг бөгөөд 77200200 тоот утсаар шуурхай мэдээлэл өгөх боломжтой юм.
ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР