logo
УИХ: Байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана

УИХ: Байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана

2022/04/20

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

09.00

Хянан шалгах түр хорооны хуралдаан /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/:

Хэлэлцэх асуудал:

· Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны даргыг сонгох тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

 Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үр дүнг танилцуулах

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

12.30

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

 Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

10.00

Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг

· Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг

“Их Эзэн Чингис хаан” танхим

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш