logo
Сэтгэцэд нөлөөт бодисуудыг их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завджээ

Сэтгэцэд нөлөөт бодисуудыг их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завджээ

2022/04/22

Улс хоорондын шуудан илгээмжээр 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулан холбогдогч этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Гаалийн байгууллага энэ онд энэ төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 6 удаагийн тохиолдлыг илрүүлж, сэжиг бүхий 1.6 литр бодисыг хураан хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш