logo
Монгол паразит

Монгол паразит

2022/05/02
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН НАР  АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН БҮРТГЭЛД ОРСОН С.МӨНХНАСАНГ “ИНЕГ-ЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛНӨ” ГЭСЭН АМЛАЛТАА МАРТСАН УУ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хороо"-г ахладаг. Энэ хүрээндээ: "Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх, Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй, Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй ...” хэмээн Авлигын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн билээ. Хэлсэн үг, мэдэгдлийг нь тэмдэглэсэн үзэгний бэх нь хатаж амжаагүй байхад Төрийн албаны тухай хууль, тогтоолыг зөрчин агентлагийн даргад тавигддаг шалгуур, шаардлагыг огт хангахгүй С.Мөнхнасан гэгч авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар түр томилогдон хууль бус үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байна.

С.Мөнхнасан нь аравхан сарын дамжаагаар нислэгийн хөдөлгөөний диспетчер болсон, үеийнхэн дундаасаа мэдлэг, боловсролоор сул, албан тушаал, эрх мэдлийн төлөө улайран шунахайрагч, хууль тогтоомж зөрчин авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Авлигатай тэмцэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн авлига албан тушаалын гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдан, яллагдагчаар татагдсан С.Мөнхнасан нь “Төрлөх Алтай” ТББ-ын нутаг нугийн холбоо сүлбээгээ ашиглан нутгийн дүү болох МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай албан тушаалын ПАНЗ үсэргэн, ИНЕГ-ын даргаар түр томилогдсон нь МОРДОХЫН ХАЗГАЙ болж, МОНГОЛЫН НИСЭХИЙН САЛБАРЫГ СҮЙДЭЛЖ дууслаа.  

С.Мөнхнасан нь ЗТХЯ-нд ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглан харьяа агентлаг болох ИНЕГ-аас хувьдаа орон сууцны дэмжлэг хэмээн дахин 10 сая төгрөгийг авсан нь илчлэгдэж, Авлигатай тэмцэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн авлига албан тушаалын гэмт хэрэгт /22-р зүйлийн 1.3-р зүйлээр/ сэжигтнээр шалгагдан, яллагдагчаар татагдаж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Өмнө нь мөн л ИНЕГ-аас 20,0 сая төгрөг авч байсан нь АМТАШСАН ХЭРЭЭ-ний үлгэрийг эрхгүй сануулна.

С.Мөнхнасан нь анд найз, уяач ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан одоогийн тус яамны Дэд сайд Ж.Бат-Эрдэнээс хүртэл нуун байж ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газрыг бие даалган байгуулах тухай ЗТХС-ын хууль бус тушаал гаргуулан, өөрөө тус газрын дэд дарга болсон байдаг. АТГ-аас энэхүү ЗТХС-ын 151 дүгээр тушаалыг шалгаад хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон хэрнээ яагаад харицлага тооцохгүй байна вэ?

Ийнхүү хууль албан тушаалын хангамжид байхгүй эрх ямба эдлэн автомашин хэрэглэж, жилдээ  жолоочийн цалин, автомашины шатахуунд 20,0 сая төгрөг хууль бусаар салхинд хийсгэсэн ДУРААРАА ДУРГИГЧ-ийг эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас зориулалт бусаар хуурамч бичиг баримт үйлдэн ИНЕГ-аас автомашин унаж байсныг илрүүлэн тогтоосон байдаг. ТЭГСНЭЭ ЮУ Ч ХИЙДЭГГГҮЙ ЭЭ....

Батлагдсан төсөв, орон тоо байхгүй байхад өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг туслахаараа ажилд авчээ. Төсөвт тусгагдаагүй өөрт хамааралгүй ажлаар, мэргэжлийн бус сургалтанд удаа дараа гадаадад олон хоногоор явж, томилолтын мөнгийг завшин, 6 сар ажилдаа огт ирээгүй хэрнээ цалингаа “ажилласан мэт” бүтнээр авдаг байсан гэнэ. Яасан СУВДАГ юм бэ  ...

Түүнчлэн албан тушаалын хаялга гэж “МИАТ” ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болоод “МИАТ” ТӨХК-иас “бизнес ангиллын үнэгүй билет”-ийг хүссэнээрээ авч хэрэглэн, Тайланд улсруу нисэхийн зардлаар “МИАТ” ТӨХК-иас 100 хувийн хөнгөлөлттэй билет авч эхнэр, хүүхдээ дагуулан зугаалж ч явжээ. "Сурсан юмыг сураар боож болдоггүй" гэгчээр агаарын тээвэрлэгч компанууд хүндрэлтэй байгаа энэ үед 4 сард хувийн ажлаар Солонгос явахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж мөн л МИАТ-с "хөнгөлөлттэй" буюу ҮНЭГҮЙ аялжээ.

2018 онд Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа их хэмжээний сэтгүүл хэвлүүлж ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын нисэх буудлын VIP үйлчилгээгээр дамжуулж гадаадын иргэдэд борлуулж хууль бус үйлдэл гаргасантай холбогдуулан тухайн үед ЗТХЯ-ны албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан этгээдийг яагаад ӨӨХШҮҮЛЭЭД байгааг ойлгох ухаан хайрла.

ХУУЛЬ БУСААР ТҮР ТОМИЛОГДСОН С.МӨНХНАСАН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮДЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ УУ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан тушаалтныг чөлөөлөхийг үүрэг болгосон. Гэтэл С.Мөнхнасан нь Төрийн албаны тухай хууль, тогтоол зөрчин агентлагийн даргад тавигддаг шаардлагыг огт хангахгүй, сонгон шалгаруулалтгүй түр томилогдох МОТОРТОЙ ЭР ажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн болон төрийн өмчийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл худалдан авч, машин машинаар нь хувийн аж ахуйн нэгж рүүгээ зөөсөн гэнэ. Тэрээр архины мөнгөө ИНЕГ-аас болон түүний харьяа салбар, нэгж болох Иргэний нисэхийн үндэсний төв, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас зарлага гарган “Бетастар” ХХК-иас гүйлгээнийхээ утгыг ХАЛХАВЧИЛАН архи худалдан авч, хувийн компанидаа шууд хүргүүлэн авсан бөгөөд ингэхдээ гүйлгээний дүнг 12 сарын 9-нд 2 хувааж 1 минутын зайтай шилжүүлэн, үлдсэн хэсгийг мөн сарын 20,21-ний өдрүүдэд гуйвуулсан байх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш