logo
Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

2022/05/04

Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнд мал эмнэлгийн төрийн болон төрийн бус байгууллагын 230 орчим төлөөлөгч оролцож, мал эмнэлгийн  үйл ажиллагааны бодлого, чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Зөвлөгөөний үеэр малын эм ханган нийлүүлэх  байгууллага болон жижиг амьтны эмнэлгүүдийн бүтээгдэхүүнийг танилцуулах  үзэсгэлэн, худалдааг мөн зохион байгууллаа.

Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнөөс дараах зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлж  ажиллахаар шийдвэрлэв.

  • Мал эмнэлгийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх
  • Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн шуурхай, бие даасан, бэлэн байдлыг бүрдүүлэх
  • Мал эмнэлгийн байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлж, чадавхижуулах
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Мэргэшүүлэх урт болон богино хугацааны сургалтад эмч, мэргэжилтнийг хамруулж чадавхижуулах
  • Нийслэлд үйл ажиллгаа явуулж буй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг шинэчилсэн бүртгэлд хамруулж, хяналтад бүрэн авах
  • Мал эмнэлгийн яаралтай болон төлөвлөгөөт арга хэмжээг тархвар зүйн судалгааг үндэслэн боловсронгуй болгож, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулан үр дүнг тооцох
  • Мал эмнэлгийн анхан шатны лабораторийн багаж тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадавхийг сайжруулж, нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалах
  • Мал эмнэлгийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, дүүрэг, хороодын Засаг дарга нарыг татан оролцуулахад анхааарах
  • Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж баталгаажуулан, хүн амын хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулахаар болсон юм гэж Нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш