logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

2022/05/05

Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 5. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын давхарласан 4. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр.

Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Зуны уур буух улирал 20 цаг 46 минутанд эхэлнэ. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш