logo
Нийслэлийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ

2022/05/06

Улсын орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Харин нийслэл Улаанбаатар хотод өнөөдрөөс эхэлж, энэ сарын 8-ны өдрийг дуустал явагдана. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулах аж.

Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана. Нийслэлийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулна. Үүнд:

  • Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш