logo
Зам, тээврийн салбар 74.422 мод тарина

Зам, тээврийн салбар 74.422 мод тарина

2022/05/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн салбар 74.422 мод тарихаар төлөвлөөд байна.

Тодруулбал, мод тарих үндэсний өдөр буюу тавдугаар сарын 14-нд Зам, тээврийн хөгжлийн яам 145, Иргэний нисэхийн ерөнхий газар 15000, Улаанбаатар төмөр зам ХНН 11217, МИАТ ТӨХК 500, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК 600, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ, Далайн захиргаа 110, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ 50 модыг тус тус  тарина. Харин Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ 13400, Монголын төмөр зам ТӨХК 33000 модыг салбар нэгжийн хүрээнд жилийн хугацаанд тарихаар төлөвлөcөн. Түүнчлэн тарьсан модоо тогтмол усалж, арчлахад анхаарч байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш