logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

2022/05/11

Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 10. Буд гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр.

Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, агуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ хэмээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш