logo
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

2022/05/18

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.05.18/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох

· Бусад

“Их Эзэн Чингис хаан” танхим

11.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн аудитын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

14.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Чиглэл өгөх тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхим

15.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл сонсох /Хаалттай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш