logo
Зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч бүрэн хариуцна

Зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч бүрэн хариуцна

2022/05/23
Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан. 

Энэ тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна гэж УБЦТС ТӨХК мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш