logo
Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллана

Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллана

2022/05/27

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Европын сэргээн босголт хөгжлийн банкыг төлөөлж, Бодлого, түншлэлийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Боуман нар гарын үсэг зурсан юм.

Талууд хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах, худалдааны логистик, хил хоорондын дэд бүтэц, цахим гаалийн үйлчилгээ, цахим худалдаа зэрэг худалдааны дэд бүтцийн салбарын цахим дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь  Монгол улсын хувийн бизнесүүд, тэр дотроо ЖДҮ-ийн цахимжуулалтыг дэмжихэд ажиллана гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш