logo
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан, Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан, Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа

2022/06/07

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярсайханаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан энэ сарын 02-04-ны өдрүүдэд Завхан, Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгууд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн асуудлаар санал солилцох уулзалт хийлээ.

Орон нутагт мэргэжлийн хүний нөөцийн асуудал нийтлэгээр тулгамдаж байна. Цалин хөлс, нийгмийн баталгаанаас шалтгаалан орон нутагт ирж тогтвор суурьшилтай ажиллах сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нарийн мэргэжлийн эмч дутагдсаар байгааг аймгийн удирдлагууд хэлж байлаа. Мөн сумдад нийгмийн  асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох хэрэгцээ байгааг уламжлав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш