logo
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

2022/06/07

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2022 оны 06 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 8,9-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 10,11-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан,  Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш