logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

2022/06/13

Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын шинийн 14. Сумъяа гараг. Онгоц одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр  эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна хэмээжээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш