logo
Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх замд хучилт хийх тул хөдөлгөөн хязгаарлана

Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх замд хучилт хийх тул хөдөлгөөн хязгаарлана

2022/06/16

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх авто замын шинэчлэлийн ажил эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны 00:00 цагаас 20-ны 05:00 цагийн хооронд Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг бүхэлд нь хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэлүүд

Дээш