logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2022/06/16

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургаадугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ:

· Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газрыг нэгтгэж Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар болголоо.

· Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа.

· Хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах зорилгоор эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай сэлбэг материал, тоног төхөөрөмжийг гадаад улсаас татан авах чиглэлээр БНХАУ-ын холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахыг Гадаад харилцааны сайдад, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш