Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул болон газар, хэлтсийн захирлууд Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын сэтгүүлч нартай өнөөдөр /2022.06.16/ уулзлаа.
Тус уулзалтаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, авч буй хариу арга хэмжээ, банкны өнөөгийн байдал, түүний дотор төрийн өмчит компаниудын зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүлэв.
Хөгжлийн банк нийт 3,1 их наяд төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 1.6 их наяд нь хувийн хэвшлийн, 987.9 тэрбум нь төрийн өмчит компаниудынх бол Хөтөл, Кью Эс Си компанитай холбоотой 521 тэрбум төгрөгийн зээл байна.
“Самурай” бондын эргэн төлөлтийн 240 сая ам.доллар нь шийдвэрлэх боломжтой тоо гэдгийг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул онцлоод Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн өр барагдуулалт өчигдрийн байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна.
Өнөөдөр нэг зээлдэгч 20 тэрбум төгрөгийг эргэн төлж байгаа гэв. Ингэснээр нийт эргэн төлөлт энэ сарын 16-ны өдрийн байдлаар 270 орчим тэрбум төгрөг болж, эргэн төлөлт эрчимжиж байгааг тодотголоо.
Энэ нь нийт чанаргүй зээлийн 20 орчим хувийг одоогоор төлүүлсэн гэсэн үг.
Зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Төрийн сангийн Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлж байгаа юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зээлээ хамгийн идэвхтэй төлжээ. Харин төрд хамаарах өрөө барагдуулахаар Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үйл явц эхэлж байна.