logo
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2022/06/21

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, энэ хүрээнд өнгөрсөн онд зохион байгуулагдсан Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтын үеэр тохиролцсон ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар ярилцав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд 1960 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Куба нь эрүүл мэнд, биотехнологийн салбар өндөр хөгжсөн орон юм.

Сэтгэгдэлүүд

Дээш