logo
Бүгд Найрамдах Литва улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Литва улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2022/06/23

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Литва Улсын Гадаад хэргийн яамны Латин Америк, Африк, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Элчин сайд Аудриус Брюзгаг хүлээн авч уулзав.

Найман жилийн дараа болж буй Монгол, Литвийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцолж, манай улсын санаачлага болох Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлыг дэмжин оролцож байгаад талархал илэрхийлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш