Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Интернейшнл трейвл сервис ХХК-ийн захиалгатай 230 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч Шандаст хонгор ХХК нь Эрчим хүчний хамгаалалтын зурваст шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг таслан зогсоож барилгын гадна талбайн түр цахилгааныг хязгаарлан, авто краныг зогсоож хүний эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийллээ.
Өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартыг чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул ослоос урьдчилан сэргийлэх, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллахыг анхааруулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.