Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-нд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулж “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргаж, санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд хийгдэж буй ажлуудын явцыг 14 хоногийн дараа дахин шалгахаар болов.
Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж нийслэлийн зургаан дүүрэгт байрлах