logo
ШӨХТГ: Төмсний үнийн өсөлт нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой байна

ШӨХТГ: Төмсний үнийн өсөлт нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой байна

2022/07/22

Төмсний үнийн өсөлт нь шатахууны өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой байна. Хүнсний ногооноос төмсний үнэ 37.5 хувиар нэмэгдсэн, орос сонгино 5.1 хувиар, монгол лууван дунджаар 14.8 хувиар, монгол шинэ ургацын байцаа дунджаар 45 хувиар, хүрэн манжин 21.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Өнөөдөр "Барс" захад найман тн төмс бууж Улаанбаатар хотын зах дэлгүүрүүдээр нийлүүлэгдэж "Номин" 2 кг нь 8198 төгрөг, И-Март 1 кг нь 1880 төгрөг, "Барс" кг нь 4500, бөөн 3500 төгрөг, "Хүчит шонхор" 4000-4500 төгрөг, "Алтжин бөмбөгөр" 4500-5000 төгрөг, "Амгалан" 4500 төгрөгөөр худалдаалж байна.

Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байгаа бөгөөд цаашид үнэ буурах хандлагатай байна. ШӨХТГ-аас Ажлын хэсэг гарч зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж байна.

Мөн дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30 хувь болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх 7 сарын дунд үед хомсдол үүсч байна.

Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, 7 сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.   

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш