“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны Нэрэмжит шагналын эзнээр “News.mn”-ий хамт олон тодорлоо. Шагналыг УИХ-ын Тамгын газрын дарга, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөлийн дарга Ц.Шаравдорж гардуулсан юм.
Тэрбээр, “Төрийн эрх барих үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, төрийн үйлчилгээг ард түмэндээ ойр дөт болгох, төрийн хууль тогтоомжийг бодитой хэрэгжүүлэх, түүнийг тайлбарлан таниулахад хэвлэл, мэдээллийн байгууллагууд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар бодитой үнэлж энэ чиглэлээр хийж буй ажлыг нь дэмжиж ирсэн, дэмжиж байгаа, цаашид ч дэмжих болно гэдгээ энд онцолж хэлмээр байна.
Чухамхүү энэ үүднээс Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөл оны дээд шагнал-“Хүндэт өргөмжлөл”-ийг анх удаа бий болгож байна. Ийнхүү “Хүндэт өргөмжлөл” бий болгож буй нь Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд үнэн , шуурхай мэдээлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг тайлбарлан таниулахад хэвлэл, мэдээллийн байгууллагуудын оролцоог улам нэмэгдүүлэх, парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх, парламентын сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэгдэж байна” хэмээсэн. Мөн шалгаруулалтыг бодитой болгох үүднээс бид парламентын сэтгүүлчдийн дунд санал асуулга явуулсныг шагнал гардуулах ажиллагаанд оролцогчдод дуулгасан юм.

Нэрэмжит шагналтныг тодруулах шийдвэр гаргахдаа, хэвлэл, мэдээллийн 30-аад байгууллагын 50 гаруй парламентын сэтгүүлчдийн санал бодлыг харгалзаж үзэж, 22 сонин хэвлэл, мэдээллийн дөрвөн сайт, “МОНЦАМЭ” мэдээллийн агентлаг, үндэсний болон арилжааны 18 телевиз, радиогийн байгууллагын саналыг тус тус авсаныг ч хэлсэн юм. Тэрбээр шалгаруулах, дүнгээ гаргахад амаргүй байсныг тэмдэглэн хэлсэн.
УИХ-ын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд бодитой, шуурхай мэдээлж, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг тайлбарлан таниулах, ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хэвлэл мэдээллийн байгууллага, хамт олон, сэтгүүлчид жил бүр “Төрийн мэдээлэл”-ийн Нэрэмжит шагналыг олгож байх юм.

Анхны шагналаа гардуулах ёслолтой зэрэгцэн Төрийн мэдээлэл эмхэтгэл энэ оны сүүлийн 48 дахь дугаараа гаргасныг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн эрхлэгч Ж.Нэргүй танилцууллаа. “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийт 480 гаруй хууль тогтоомжийг хэвлэн нийтэлжээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр “Монгол эгшиглэн” ардын дууны хүүхдийн хамтлагийн багачууд ардын дууны цоморлигоор ая дуугаа өргөлөө.