logo
Өнөөдөр Элэгний үрэвсэлтэй тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр Элэгний үрэвсэлтэй тэмцэх дэлхийн өдөр

2022/07/28

Өнөөдөр Элэгний үрэвсэлтэй тэмцэх дэлхийн өдөр /гепатит/ тохиож байна. Гепатитын халдвар нь 5 төрөл байдаг бөгөөд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг.

Энэ өвчний гол хүндрэл нь элэгний хатуурал, хавдар үүсгэдэг. Монгол Улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшнээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй зургаа дахин их байгаа юм.

Иймд даатгуулагч-иргэн та гепатитын вирусийн халдварын талаар мэдлэгээ дээшлүүлж, зан үйл, хандлагаа өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болох, уг вирусийн халдвартай тохиолдолд үзлэг оношилгоонд хамрагдах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэхийн ач холбогдлыг мэдэж, урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш