БНХАУ-ын Гүйжөү мужийн Пинтань шяньд байрлах 500 метрийн диаметртэй “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран ашиглалтад орсоноос хойшхи хугацаанд нейтрон од болох 660 ширхэг пулсар /Pulsar/ одыг илрүүлээд байна. Мөн өнөөг хүртэл хугацаанд идэвхтэй өндөр давтамж бүхий радио тэсрэлт “FRB 20190520B”-г илрүүлжээ. FAST дурангийн сансар огторгүйгаас цуглуулсан тоо баримт мэдээлэлд тулгуурлан нийтлэгдсэн 120 гаруй шилдэг үгүүлэл бий. Ийнхүү FAST дуран үр өгөөжиййн оргил үедээ байна.
Хятадын Шинжлэх Ухааны Академи болон Одон Орон Судлалын Төвийн их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран 2016 оны 9-р сарын 25 -ны өдөр ашиглалтад орсон билээ.
Тус дурангийн диаметр нь 500 метр бөгөөд бөмбөлгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хүлээн авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм. “Тэнгэрийн нүд” нь 4450 хэсэг ойлтын хавтан болон дурангийн нүд гэсэн хоёр хэсгээс бүтжээ. Дурангийн нүд нь сансар орчлонгоос долгион хүлээн авах хамгийн гол төхөөрөмж нь юм байна гэж MN.CCTV.COM сайт мэдээллээ.