8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Үүр, Балж, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Улз гол Баян-Уул сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-08-01