Япон улс Токиогийн олимпод ажилласан албан хаагчийг хээл хахуулийн хэргээр баривчилжээ. Мөн олимпийн үйл ажиллагааг ивээн тэтгэгчдийн нэг болох жижиглэн худалдааны томоохон компанийн захирал асанг оруулаад гурван хүнийг саатуулжээ.
Япон улс эдүгээ татан буулгасан Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны өндөр албан тушаалтанг лхагва гарагт авлигын хэргээр баривчилжээ.
Албан хаагч 78 настай Харуюки Такахаши нь өнгөрсөн жилийн зуны спортын ивээн тэтгэгчдийн нэг болох нь ажлын хувцасны жижиглэнгийн худалдааны томоохон компани Аоки Холдингоос 51 сая иен буюу 380 мянган ам.долларын хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар Kyodo News мэдээлэв.
Токиогийн дүүргийн прокурорын тусгай баг түүнийг “2017 оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сарын хооронд 50 гаруй удаа хахууль авсан” гэж мэдэгджээ.
Зохион байгуулагчаар ажиллаж байхдаа "төрийн албан хаагч" гэж тооцогдож байсан Такахашигийн зүгээс ямар ч буруу зүйл хийгээгүй гэсэн мэдэгдэл гаргасан хэмээн уг тайланд дурджээ.
Ивээн тэтгэгч сонгох үеэр “Аоки Холдинг” компанийн захирал асан Хиронори Аокид тусалсан хэмээн түүнийг буруутгаж байгаа юм. Мөн Аоки болон өөр хоёр хүнийг баривчилсан гэх мэдээлэл байна.