logo
ЗГ: Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа

ЗГ: Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа

2022/08/25

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж, Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа.

“Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд суурилсан нэмэлт санхүүжилт авах боломжтой болж байна. Соёлын салбарт төсвийн шинэчлэл хийснээр тус салбарын ажилтан, албан хаагчдын урамшуулал нэмэгдэнэ. Мөн соёлын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш