Их улс төрд эмэгтэйчүүдийн төлөөллийг цөөн байлгах сонирхол улс төрч эрчүүдэд байдаг. Өнөөгийн Монголын улс төр орой үдшийн цагаар авдар авдар вискины ард хундаганы жингэлдэх чимээн дор хуйвалдааны журмаар явагддаг .Ихэнх шийдэл тэнд гардаг нь нууц биш.Харин тэр хуйвалдаанд эмэгтэй хүн бараг бол оролцдоггүй.Тэр талаас оролцуулах ч сонирхол байдаггүй нөгөө талаас оролцох хүсэл ч байдаггүй.”Муухан эрээс дээр ” гэх цаасан малгай өмссөн гүжирмэгдүүхэн эмэгтэй ч эрчүүдтэй нийлээд “Гэрээ мартсан гэсэр” шиг цэнгээний газар хэсээд дарвиад явж чадахгүй. Угаасаа ямар ч эмэгтэй хүний программд тийм совесть суугаагүй байдаг байна.Угаас байхгүй программыг хиймэлээр суулгана гэж юу байх вэ.Тиймээс ихэнх хүүхнүүд ажил тараад гэр рүү зүтгэнэ үү гэхээс хор найруулахаар цэнгээний газар руу гүйдэггүй аж.Тэгээд ч эмэгтэй хүний мөн чанар өгөгдөл нь хутгаж , үймүүлэхдээ тааруу байдгийг судлаачид тогтоосон байдаг.Хэдий хуйвалдааны журмаар асуудлыг шийдхийг зөвшөөрдөггүй ч харин шинэ шийдэл хайсан дэвшилтэт үзэл дээр бол санаа нийлдэг хүмүүс нь эмэгтэйчүүд.Харин эрчүүд хорыг хорц болтол найруулж ховыг хоол болтол нь ярьдаг улс.Ямартай л манай нэг том бизнесмен эмэгтэй “Эмэгтэйчүүдийг хов ярьдаг гэдэг ч үнэндээ бол эрчүүдийн ярьдаг хов илүү хорлонтой.Тэд тэрийг тэгж унагана тэрийг ингэж хорлоно гэхчилэн хорлонтой хов ярьдаг улс ” гэж ярьсан удаатай.
Нөгөөтэйгүүр аливаа хуйвалдааныг цөөн хүрээнд хийх сонирхол хуйвалдагчдад бий.Олон эрх ашгийг оролцуулах нь хуйвалдах боломжийг муу болгодог.Мэдээж тал талаас хараад тэр тэгээд хулгай хийх гэж байна, энэ ингэж луйвардах гэж байнагэж нүд чихээ хурцлаад байхаар яаж өөдтэй хор найруулах вэ дээ.Болж л өгвөл цөөхүүлээ ар өврөөрөө сэмхэн гулгуулахыг бодно шүү дээ.Тиймээс манай улс төрчид нүүрэн дээрээ эмэгтэйчүүдээ дэмждэг царай гаргадаг атлаа үнэндээ бол цаагуураа үргэлж гох дэгээ тавьж байдаг улс.Яалаа даа өнгөрсөн парламентад.Тухайн үед нилээд хэдэн эмэгтэй гишүүн парламентад сууж байсны хүчинд сонгуулийн хуулинд эмэгтэйчүүдийн квотыг батлуулж билээ. Гэтэл цөөнгүй суудлыг нь эмэгтэйчүүд эзлэх болсныг мэдсэн эрчүүд ахиад бөөн хороо найруулж авдар авдар вискигээ хөнтөрч адаг сүүлд нь Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж эмэгтэйчүүдийн квотыг хасч санаа нь амарсан. Тэгээд тэрийгээ эмэгтэйчүүдэд 30-хан хувь өгнө гэдэг чинь бага байна.Энэ бол ялгаварлан гадуурхсан хэрэг гэж тайлбарлаж зогссон.Манай эмэгтэйчүүд 30 байтугай 300 хувийн чадалтай.Харин үр дүнд нь гуравхан эмэгтэй УИХ-д гарч эрчүүдийн хорон ховын мөн чанарыг илчилж билээ.
Энэ ажилгааг үндсэн мэргэжил нь хутгаж үймүүлэгч болтол мэргэшсэн З.Энхболд гишүүн гардаж хийсэн байдаг.Мань эр хорчиноороо алдартай.Түүний өмнө гишгэх хорчин Монголд одоогоор олон төрөөгүй байна.Аливаа дэвшилт үзэл,хамтийн шийдвэрийн эсрэг байнга л гох дэгээ барьж зогсдог болохоор түүнийг намых нь нөхөд “бэлтрэг” гэж нэрлэсэн биз.Харин одоо нэр нь өөрчлөгдөөд нэр нь ”Жамух” болсон байна лээ.
Тэрээр “төр бол байхаас өөр аргагүй хамгийн муу байгууламж.Хаанахын ч төр байсан тэнд үргэлж цалгар,назгай,хариуцлаггүй,идэж уусан,хулгайлсан явдал тасардаггүй.” Гэж хэлсэн байдаг.Үнэхээр мань эрийн үзэл бодол нь энэ.Тиймээс тэр хулгаы зэлгийгээ хийхийн тулд олон хүний нүд чихийг оруулахгүй байх сонирхол байдагаас үл эмэгтэйчүүдийг ад үзээд байгаа нь тэр.Аргагүй шүү дээ.Түүнийг хулгай хийх гээд бүлтэгнээд явж байхад нь тийм үл бүтэх байдлыг үзэн яддаг хүүхнүүд “хулгайчийг бариарай” гээд чангаас чанга хашгирах юм чинь.Мань эр одоо намын даргын суудал руу мярааж яваа.Ийм эр даргын суудалд заларвал АН-ын хүүхнүүдийн квот мвот ч дуусахгүй байлгүй.