logo
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022/09/06

2022 оны 9 дүгээр сарын 5-наас 9 дүгээр сарын 12-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар дулаарч, нутгийн өмнөд хэсгээр хална.

Хур тунадас: 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 6-нд зүүн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш