logo
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо

2022/09/06

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 5-нд болж, Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлах шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд  Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай Газрын тосны газрын (хуучин нэрээр) 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд даалгав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш