logo
“Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн яармаг нээгдэнэ

“Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн яармаг нээгдэнэ

2022/09/09

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой "Барилгачдын баяр" болон “Барилга МН” - ийн 15 жилийн ойн хүрээнд “Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн яармаг "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана. 

Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулна. 

Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой юм.

Мөн үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг урин тодорхой сэдвийн хүрээн дэх илтгэлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнгийн тайзнаас цагийн хуваарийн дагуу хүргэдэг билээ. 

Үзэсгэлэн, яармагийн өдрүүд болох 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд дараах илтгэлүүд тавигдана.

Үүнээс гадна үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн худалдан авагчдад олгодог бас нэгэн боломж бол худалдан авалтын хямдрал, урамшуулал байдаг бөгөөд оролцогч байгууллагуудын зүгээс орон сууц, хаусны төслүүд, барилгын материал, тавилгын худалдаандаа тодорхой хувийн урамшууллыг зарладаг уламжлалтай. 

Уг үзэсгэлэн яармаг давхар barilgaexpo.mn дээр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа материал, техник технологи, шинэ орон сууцны төслүүдтэй танилцах боломжтой аж. 


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш