logo
Ямар тохиолдолд цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэлд хамрагдах вэ

Ямар тохиолдолд цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэлд хамрагдах вэ

2022/09/12

- Ямар тохиолдолд 2-р шатны элсэлтийн бүртгэлд хамрагдах боломжтой вэ?

- Цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд.

- Хүүхдээ хэрхэн цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

- Эцэг эх, асран хамгаалагчдаас нийслэлийн цэцэрлэгт хамруулах хүсэлтийг 2022 оны 9 дугаар сарын 10-наас 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia.mn системээр хүлээн авна.

- E-Mongolia аппликэйшн ашиглах боломжгүй бол хэрхэн бүртгүүлэх вэ?

- Та өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)

- Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах бол хаана хандах вэ?

- Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч/Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтын бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой.

- Өмнөх жилүүдэд хяналтын тоонд багтаагүй хүүхдийг бүртгүүлж болох уу?

- Та e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт үйлчилгээ” хэсэгт цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.

- Одоо хувийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?

- Цэцэрлэгт бүртгэлтэй тул хүсэлт илгээх боломжгүй. Бүртгэлээ тухайн цэцэрлэг дээрээ хасалт хийлгэсний дараа хүсэлт илгээх боломжтой.

- Орон нутгийн хаягтай болон түр оршин суугч иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ?

- Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд Та оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж 2022 оны 09 дугаар сарын 23-ны 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.

- Хүүхдээ ямар цэцэрлэгт хуваарилагдсаныг хэрхэн мэдэх вэ?

- 2022 оны 09-р сарын 27-наас хойш бүртгэлтэй утасны дугаарт мессежээр мэдээлнэ.

- Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ?

- Элсэлтийн мэдээллийг e-mongolia.mn болон parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11, Нийслэлийн боловсролын газрын 7011-3039, Боловсролын ерөнхий газрын 75778080 дугаарт хандан мэдээлэл авах боломжтой.

- Эхний шатны хүсэлтээр цэцэрлэгт хувиарлагдсан ч гэрээ байгуулаагүй тохиолдолд дахиж цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргаж болох уу?

- Цэцэрлэгтэй гэрээ байгуулаагүй ба цэцэрлэгт бүртгэл хийлгээгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.

- Нэг хаяг дээр бүртгэлтэй ах, дүү 2-ыг хоёр өөр цэцэрлэгт хуваарилсан тохиолдолд хэрхэн 1 цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

- Та нэг хүүхдийнхээ цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой.
 
Эх сурвалж: БШУЯ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш