logo
УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-г Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-г Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

2022/09/12

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшуг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ли Жаньшу хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ли Жаньшу нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш