Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.
Хэлэлцээр хоёр жилийн хугацаатай бөгөөд 40 сая хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээлийг тухайлсан салбаруудад зарцуулах юм.
Мөн хуралдаанаар “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км замыг 7-10 жилийн хугацаанд тавих бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 92 сая, Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын санхүүжилт хийнэ.
Түүнчлэн “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон байна.
Монгол Улсын Засгийн газар БНСУ-аас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 0.15 хувийн хүүтэй авахаар төлөвлөсөн байна. 35 жилийн хугацаатай энэ зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх нь.
Зээлийн хөрөнгөөр “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төсөл” болон бусад төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.