logo
“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн марк худалдаанд гарч эхэллээ

“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн марк худалдаанд гарч эхэллээ

2022/09/13

Тэртээ 1961 оноос Монголын хүүхэлдэйн киноны түүх эхтэй бөгөөд МУУГЗ Ц.Зандраа гуайн “Хоёр найз” бүтээл анхны шанг татаж байв. Харин Монгол шуудангийн маркийн түүх 1924 оноос эхтэй.

Тухайн үед Монгол улс мөнгөн тэмдэгтээ хэвлээгүй байхдаа шуудангийн маркийг түрүүлж хэвлэсэн нь дэлхийн өнцөг булан бүрд тусгаар тогтносон Монгол улсын нэрийн хуудас болж байв.

Марк бол харилцаа холбооны салбарыг үнэ цэнтэй, өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өнөөдөр “Монгол хүүхэлдэйн кино“ сэдэвт шуудангийн маркийг нээж байна. 1946 оны 7 дугаар сарын 1-нд гүйлгээнд оруулсан “Ардын хувьсгалын 25 жилийн ой” сэдэвт маркт анх удаа хүүхдийг дүрслэн хэвлүүлсэн байдаг.

Харин өнөөдөр Монгол хүүхэлдэйн киноны 6 нэрийн, 1 блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргаж байна. Нэрийн маркт, “Хоёр найз”, “Эрх цагаан”, “Бороолдойн цаг”, “ Азар Базар Тазар”, “Маамуу”, “Мөнх тунх”, “Арван хоёр жил” хүүхэлдэйн киног тус тус дүрслэн оруулжээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш