Хүүхдэд зохистой идээ, унд, явдал мөрийг дадуулах нь маш чухал. Хүүхэд, хөгшин хүн хоёр маш их ядарпаг талаар уламжлалт анагаах ухааны ном сударт бий.
Нэг нь өсөж яваа махбод, нөгөө нь өтөлж яваа махбод. Хүүхэд насанд бие махбодын эд, эрхтэн бүрэлдэн томорч, өсөж төлжих үйл явц эрчимтэй явагддаг. Эд эрхтнүүд өсөж хөгжих явцад хүүхэд маш их ядардаг учраас зөв хооллож, зөв зохистой амрааж байх хэрэгтэй.
Хүүхдээ элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга нь хүүхэддээ цаг гаргаж нуруу, гар, хөлийг нь шар тоё, сүүлний тосоор тосолж, иллэг хийж, тайвшруулаад унтуулж амрааж байх нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй юм.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв