logo
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

2022/09/28
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд
• Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх; 
 
• Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
 
• Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
 
• Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
 
• Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.
 
Иргэн та ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын газрын 7027101 болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш