logo
БШУЯ: 47 дугаар цэцэрлэг 3 байранд 750 хүүхдийг сургаж байна

БШУЯ: 47 дугаар цэцэрлэг 3 байранд 750 хүүхдийг сургаж байна

2022/09/29

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн хэд хэдэн хувилбарыг бий болгосон. Түрээсийн, салбар, байгууллагын цэцэрлэгүүд үе шаттайгаар нээгдэж хүүхдүүдээ хүлээн авсаар байна. Улаанбаатар хотын захын хороод болон гэр хорооллын дунд Өргөө цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн.

Орчин үеийн шийдэл бүхий дотроо ариун цэврийн байгууламжтай, шалны халаалт бүхий гэр хэлбэртэй энэ цэцэрлэгийг 40 хоногийн хугацаанд барьсан байна. 4 бүлэг бүхий 120-140 хүүхдийн хүчин чадалтай. Өргөө цэцэрлэгийн эхнийх Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 271 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг хэлбэрээр хичээллэж байна.

Энэ онд орчин үеийн шийдэл бүхий 11 Өргөө цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна. Энэ цэцэрлэгийн давуу тал нь хүүхдүүд гэрийнхээ хажууд хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдахаас гадна Монгол өв уламжлал, ёс заншилтай танилцах боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашид энэ хэлбэрийн цэцэрлэгүүдийг илүү чанаржуулан олноор байгуулах юм. Ялангуяа сумдад Өргөө цэцэрлэг илүү тохиромжтой, өртөг зардал хямд юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш