Соёлын сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй барилга байгууламжид Соёлын яамны Хөрөнгө оруулалтын хэлтэс, Барилгын хөгжлийн төвтэй хамтран захиалагчийн техник хяналтыг бодитоор хэрэгжүүлэн орон нутагт шат дараатайгаар ажиллаж байна. Энэ хүрээнд Соёлын Дэд сайд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нар барилгын явцын талаар мэдээлэл сонсож тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.
Мөн гэрээний үүргээ зөрчиж буй аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулан , ажлаа эрчимжүүлж батлагдсан зураг төсвийн дагуу чанартай ажил хийж гүйцэтгэх талаар хугацаатай чиглэл өглөө. Хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, гаргасан алдаагаа залруулаагүй тохиолдолд гэрээ цуцалж, хариуцлага тооцохоор боллоо.
Эх сурвалж: Соёлын яам