Хан-Уул дүүрэг, 19-р хороо Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын ажлын хүрээнд Номингийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хязгаарлан зам барилгын ажил хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.