Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын 2674 хэрэгт хяналт тавьж, 155 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 84, Өмчлөх эрхийн эсрэг 47, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Мөнгө угаах 4, Авлигын 1, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2 гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УПЕГ